Шууд Chart

"Исламын улс" бүлэглэлийн нууц

2016-03-11 13:13:19

"Исламын улс" бүлэглэлд элссэн олон зуун хүний тухай нарийвчилсан мэдээлэл агуулсан нууц баримт бичгийг Герман, Их Британи болон Сирийн сөрөг хүчний хэвлэлийнхэн олж авчээ. Энэхүү материалд агуулагдаж байгаа мэдээллийг үнэн бодитойд тооцож байгаагаа Германы дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Хэвлэлүүдийн олж авсан дээрх нууц материалд агуулагдсан мэдээллээс үзэхэд, "Исламын улс" алан хядагч бүлэглэл наад зах нь 40 гаруй улс орноос гишүүн элсүүлж байгаа нь тодорхой болсон байна.

"Исламын улс" бүлэглэл өнгөрсөн 11 дүгээр сард Парис хотноо цуврал халдлага зохион байгуулж, энэ үеэр 130 хүн амь үрэгдсэн. Үүний зэрэгцээ мөн өнгөрсөн онд 224 хүн тээвэрлэж явсан ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцыг сүйрүүлсэн гэдгээ мэдэгдсэн юм. Сири, Иракт багагүй хэмжээний газар нутгийг өөрийн хяналтад авсан "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн гишүүн гэх 22 мянган хүний хувийн мэдээлэл хэвлэлүүдийн олж авсан материалд агуулагдаж байна. Эдгээр 22 мянган хүний нэр, хаяг, утасны дугаар болон ур чадварын жагсаалт зэргийг албан байдлаар тоочин бичсэн байгаа тухай “Би-Би-Си” агентлаг мэдээллээ.

Энэ материал "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн гишүүдийг мөрдөн шалгах, ял үүсгэх ажилд дөхөм болохын зэрэгцээ цаашид тус бүлэглэлд нэмж гишүүн элсүүлэх боломжийг хязгаарлахад мөн тус нэмэр болно гэж Германы дотоод хэргийн яам тайлбарлаж байна. Дээрх материалд хувийн мэдээлэл нь агуулагдаж байсан Керим Марк болон Абделькарим гэх хоёр этгээдийн шүүх ажиллагаа Герман улсад болж байгаа юм. Үүнээс гадна Сири дэх агаарын цэргийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн Их Британийн 16 иргэнийн хувийн мэдээлэл мөн тус материалд багтсан байжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Исламын улс" бүлэглэлийн нууц  
Үзсэн: 2591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй