Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-03-14 15:00:42

2016 оны гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 21-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Хугацааны дунд үеэр цас орж явган шуурга шуурна - 


Баруун аймгуудын нутгаар:  16-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн баруун хэсгээр цас орно. 15-16-нд Алтайн уулсаар салхи 14-16м/с хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хагаст бага зэрэг хүйтэрнэ. Бусад хугацаанд Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар цас орно, салхи баруун хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 4 хоногтоо Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм өдөртөө 9-14 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч эрс суларч дулаарна.


Зүүн аймгуудын нутгаар: 17-нд зарим газраар цас орж, салхи 12-16 м/с хүрч явган шуурга шуурна. 17-19-нд бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Говийн аймгуудын нутгаар: Цас орохгүй. 16-17-нд салхи зарим нутгаар 14-16 м/с хүрч зөөлөн шороогоор шуурна. Ойрын 4 хоногтоо ихэнх нутгаар  шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Цаашид шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй