
Герман улсын холбооны 3 мужид орон нутгийн сонгууль боллоо. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Германы канцлер Ангела Меркелийн нам эдгээр 3 мужид бүгдэд нь ялагдал хүлээсэн гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ. Харин "Би-Би-Си" агентлаг эдгээрээс нэг мужид Ангела Меркелийн нам ялалт байгуулсан гэх зөрүүтэй мэдээллийг өгч байна.
Меркелийн нам ийнхүү 3 мужийн хоёрт ялагдал хүлээсэн нь цагаач дүрвэгчдийн талаарх нээлттэй хаалганы бодлогыг германчууд эсэргүүцсэн байр суурьтай байгааг харууллаа гэж ажиглагчид үзэж байна. Меркелийн тэргүүлдэг Христийн ардчилсан нам ийнхүү ялагдал хүлээсэн дээр нэмэн дүрвэгч цагаачдын эсрэг бодлого баримталдаг нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах магадлал өндөр байгаа нь ажиглагчдыг ингэж дүгнэхэд хүргэжээ.
Энэ удаагийн орон нутгийн сонгууль Германы Баден-Вюртемберг, Рейнланд Пфальц, Саксони-Анхальт гэсэн гурван мужид зохион байгуулагдсан юм. Баруун нутгийн Баден-Вюртемберг мужид Христийн ардчилсан нам олон дэмжигчтэйд тооцогддог боловч энэ удаагийн сонгуульд тус мужийн сонгогчдын ердөө 27 хувь нь Меркелийн консервативуудын төлөө саналаа өгчээ. Гурван мужийн сонгуульд нам нь ийнхүү муу амжилт үзүүлсэн ч, энэ нь Ангела Меркел улсынхаа канцлераар 4 дэх удаагаа сонгогдоход төдийлөн саад болохгүй гэж ажиглагчид үзэж байна. Түүнтэй өрсөлдөхүйц хүчтэй нэр дэвшигч одоогоор байхгүй байгаатай энэ нь холбоотой.
Германы 3 мужид орон нутгийн сонгууль боллоо | ||
Үзсэн: 600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.