Шууд Chart

Таж Махалын цагаан өнгийг нөхөн сэргээх ажил эхэлжээ

2016-03-14 16:33:27

Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг нөхөн сэргээх ажил явагдаж байна. Энэтхэгт 350 гаруй жилийн өмнө баригдсан энэхүү түүхийн үнэт дурсгал агаарын бохирдол болон элэгдэл хуучралаас үүдэн цасан цагаан өнгөө алдаж эхэлжээ. Энэтхэгийн Могол улсын хаан Шах Жахан хаан насан эцэслэсэн хайртай хатан Мумтаз Махалдаа зориулж Агра хотод оршдог Жамна мөрний эрэгт Таж Махалыг сүндэрлүүлсэн түүхтэй. Дөчин хоёр акрыг дамнан оршдог Таж Махалын цогцолборт Мумтаз Махал хатны бунхан, сүм болон цэцэрлэгт хүрээлэн багтдаг юм.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг энэхүү үзэсгэлэнт цогцолборыг үзэж сонирхохоор жилд 3 сая жуулчин Энэтхэгийг зорьдог гэх тооцоо бий. Харин жуулчдын нүдийг хужирладаг тус цогцолбор цагаан өнгөө алдаж эхэлсэн нь орон нутгийнхны санааг зовоож эхэлжээ. Иймээс Таж Махалын гантигны цагаан өнгийг сэргээхийн тулд 800 мянга гаруй америк долларыг нөхөн сэргээх ажилд зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Нөхөн сэргээх ажлын хүрээнд уламжлалт шавар суурьтай зуурмагаар гантигийг өнгөлөн, цагаан өнгийг нь сэргээж байгаа юм.

Үүнээс гадна Таж Махалыг үзэж сонирхох жуулчдын дарааллыг дэвшилтэт аргаар зохицуулах, мөн цогцолборын ойролцоох бүс нутагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга алхмыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Таж Махалын гантигийг цэвэрлэж, нөхөн сэргээх ажил 2018 он хүртэл үргэлжлэх юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Таж Махалын цагаан өнгийг нөхөн сэргээх ажил эхэлжээ   
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй