Шууд Chart

Айдас түгшүүрийг давахад баяжуулсан бодит байдлын технологи ашиглаж байна

2016-03-14 16:50:49

Олон хөлтэй шавжаас, мөн өндрөөс айх зэрэг тухайн үед аюул заналхийлээгүй байгаа биет, хүчин зүйлээс айж түгшихийг сэтгэл зүйн эмгэг гэж тодорхойлдог. Тэгвэл айдаг зүйлстэйгээ нүүр тулж, дасах нь өвчтөн тухайн айдсаа давах гол үндэс болдгийг 2012 онд нийтлэгдсэн судалгаа баталжээ.

Иймд сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд шалтгаангүй айдас түгшүүрийг анагаахын тулд баяжуулсан бодит байдлын технологийг ашиглаж эхэлсэн юм. Баяжуулсан бодит байдлын технологи гэдэг бол чихэвч бүхий тусгай нүдний шилний тусламжтайгаар кино, дүрслэлийг өөрөө тухайн орчинд нь байгаа мэт бодитоор үзэх боломжийг олгодог технологи. Харин энэ технологийн тусламжтайгаар хүмүүс айж түгшдэг зүйлстэйгээ нүүр тулж, улмаар айдсаа даван туулах боломжтой гэж сэтгэл зүйчид үзэж байна.

Үүнээс гадна 2014 онд Их Британийн Ньюкаслийн их сургуулийн эрдэмтэд аутизм өвчтэй хүүхдүүд айдсаа даван туулахад компьютерээр загварчилсан бодит байдлын технологи үр дүнгээ өгч байгааг тогтоосон юм. Иймээс эрдэмтэд бодит мэт гурван хэмжээст зураглалаар өвчтөний айдаг зүйлсийг загварчилж, айдсын эсрэг эмчилгээнд ашиглан туршиж байна. Олон хүний өмнө үг хэлэхээс айдаг сэтгэлзүйн эмгэгийг анагаахад зориулсан тусгай дүрс бичлэг ч байгаа аж.

Эдгээр дүрс бичлэгээр айдсыг анагаах энэ эмчилгээ нэг удаад 45 минутаас 1 цаг үргэлжилдэг байна. Эдгээр эмчилгээ одоогоор туршилтын шатандаа яваа ч цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэхгүй байна. Гэхдээ энэ эмчилгээ өвчтөний айдсыг анагаахад хязгаарлагдмал үр нөлөө үзүүлдэг. Иймээс өвчтөн бодит амьдрал дээр айдастайгаа нүүр тулах зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд хэлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Айдас түгшүүрийг давахад баяжуулсан бодит байдлын технологи ашиглаж байна  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй