Шууд Chart

Түм, буман уулсын эх орон

2016-03-15 08:58:23

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд  

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон хэмээн их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ шүлэглэсэн нь бий.

Үнэхээр л энэ сайхан нутагт төрж, өссөнөөрөө бахархахгүй байхын аргагүй. Эх орноо эрхэмлэн бахархагч уншигч та бүхэндээ Монгол эх орныхоо түм, буман уулсын нэгээхэн хэсгээс танилцуулъя.

1.Түргэний уулсын ноён оргил - Дэглий Цагаан хайрхан. Увс аймгийн Түргэн, Бөхмөрөн сумын нутаг

2.Сутай хайрхан- Ховд аймаг.

3.Дархадын цэнхэр хотгор, Хорьдол сарьдагийн нуруу.

4.Алтай таван богд уулын Цагаан суварга оргил.

5.Зүүн Соёны нуруу- Хөвсгөл аймгийн Ханх сум.

6.Цамбагарав хайрхан- Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумын нутаг.

7. Хорьдол Сарьдагийн нуруу- Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг.

8."Алтан бургастай", Хан Хөхий уул- Увс аймаг, Өндөрхангай сумын нутаг.

9.Алтайн нурууны сүрлэг уулс.

10.Ховд аймгийн Булган сум, "Бүрэнхайрхан уул"

11. Их Уул- Хөвсгөл аймгийн Их -Уул сум.

12.Төрийн их тахилгат Бурхан Халдун уул.

13.Дарьгангын тэгш өндөрлөг. Сүхбаатар аймгийн нутагт 200 гаруй унтарсан галт уул бий.

14. Булган уул. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот.

15. Их Богд уул. Баянхонгор аймгийн Богд сум .

16.Цагаан шувуут хайрхан. Увс аймгийн Сагил сум.

17.Улаантайгын нуруу. Хөвсгөл Улаан-Уул сум.

Via National Geography of Mongolia

 


Түм, буман уулсын эх орон  
Үзсэн: 9699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2016-03-21 14:17
Цаана нь түм буиан уулс байгаа даа. . .
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2016-03-21 14:12
Ямар сайхан юм бэ Сардаг сардаг мөнх цаст хайрхад минь . . . . Орчлонд ариун дагшинаараа гайхуулдаг уулс минь . . . зургийг нь хараад сэтгэл баясч бахархлаа . . . Баярлалаа
202.9.42.xxx [202.9.42.xxx] 2016-03-15 23:20
saihan bna
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2016-03-15 10:36
сайхан зурагнууд байна. Харин Богд очирваань Отгонтэнгэр хайрхан алга байх чинь?!
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2016-03-15 10:23
ok

Бидэнтэй нэгдээрэй