
ОХУ-ын Камчатка мужийн Курил нуур сүүлийн арван жилийн хугацаанд анх удаа бүрэн хөлдлөө гэж нутгийн байгаль хамгаалах албанаас мэдэгдсэн байна. Газрын гүний дулаан ус, Агнуурын тэнгисийн нөлөөгөөр тус нуур бараг хөлддөггүй байсан болохыг байгаль хамгаалах албаны дарга Тихон Шпиленок онцоллоо.
Өнгөрсөн хоёрдугаар сард цаг агаар хоёр долоо хоногийн турш хасах 20 градустай байсны улмаас нуур зузаан мөсөн бүрхүүлтэй болоод байгаа юм. Энэ нуур хөлдсөнөөр олон тооны усны шувууны хувьд хүнд нөхцөл байдал үүсээд байна. Жилийн жилд энд олон тооны хун, галуу өвөлждөг. Нуур хөлдсөн тул эдгээр шувуу тус нууранд цутгадаг Хакыцин голын хөлдөөгүй хэсэг рүү олноороо нүүжээ.
Өвлийн улирал нууран дахь яргай загасны сүргээр хооллодог бүргэд, баавгайнууд мөн хоол хүнсгүйн улмаас нүүдэллэн одсон байна. Яргай загасны сүрэг мөсний доор хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас олноороо үхэж байгааг байгаль хамгаалагчид мэдэгджээ. Энэ нөхцөл байдлаас дэлхий ертөнц харилцан нарийн хамааралтай, багахан хэмжээний цаг агаарын өөрчлөлт их том үр дагавартай байж болохыг харууллаа гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Орон нутгийн байгаль хамгаалагчдын зүгээс чадах бүхнээ хийж буй юм байна.
Курил нуур сүүлийн 10 жилд анх удаа хөлджээ | ||
Үзсэн: 3707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.