
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Евроазийн Өрсөлдөх чадварын хөтөлбөрийн төслийн менежер Г.Лекомте, тус төслийн зохицуулагч А.Претет, судлаач М.Бианчини нар оролцлоо.
Тус уулзатын үеэр Европын холбооноос нэг жилийн хугацаагаар Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх талаар хийж байгаа судалгааны явц, тайлангийн талаар ярилцав. Энэ 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр тус байгууллагын төв байрладаг Парис хотноо энэ талаар илтгэл, тайлан хэлэлцүүлэхээр болсон байна. Тайлангийн хэлэлцүүлэгт Европын холбооны бизнес эрхлэгчид, банк, санхүүгийн төлөөлөл оролцох ажээ.
Монголд Европоос хөрөнгө орж ирдэггүйн нэг гол шалтгаан нь Монгол Улс жижиг, дунд үйлдвэрлэлийнхээ хөгжлийн тайланг ингэж тавьж байгаагүйтэй холбоотой юм байна. Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтийн мэдээлэл сайн байдаг гэдгийг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэж байв.
Европын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзав | ||
Үзсэн: 631 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.