Шууд Chart

Берлинд дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

2016-03-17 11:13:32

Аялал жуулчлалын салбар дэлхийн олон орны тэргүүлэх салбарын нэг болсон өнөө үед жуулчид хаашаа очиж юу, үзэж сонирхохоо сонгохын тулд мэргэжлийн байгууллагуудын туслалцааг авах нь ихэссэн. Тэгвэл дэлхийн аялал жуулчлалын агентлагуудын нэгдсэн танилцуулах үзэсгэлэн Германы Берлин хотод болж өнгөрлөө.

Энд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн агентлагууд өөрийн орны өвөрмөц өнгө төрх, ёс заншил, үзэсгэлэнт  байгалийг олон нийтэд таниулж аль болох олон жуулчинг эх орондоо татахын тулд төрөл бүрийн арга хэмжээг зохиолоо. Жил бүр зохион байгуулагддаг энэ арга хэмжээг сонирхохоор олон сэтгүүлч, телевизийн сувгийнхан ирдэг нь нэг төрлийн гайхалтай сурталчилгаа болохыг зохион байгуулагчид онцолж байна.

Үзэсгэлэнд оролцож буй агентлагууд зөв бодлоготой, хүний сонирхол татахуйц үзүүлбэр, танилцуулга бэлдэж чадсан тохиолдолд өндөр ашиг олох бололцоотой гэж судлаачид үзэж байна. Өөр, өөрийн өвөрмөгц онцлогт тохируулсан урлагийн үзүүлбэрүүд, чамин тансаг хоол хүнс, идээ ундаа нь бүх дэлхий нэг дор цугларсан мэт сэтгэгдэл төрүүлж байгааг үзэгчид цохон тэмдэглэжээ. Үзэсгэлэнгийн үеэр хүмүүсийн сонирхлыг татахын тул улс бүр өөрийн гэсэн арга техникийг ашиглаж байсан байна. Өөрийн үндэсний өвөрмөгц хувцас хэрэглэл, ёс заншлаар татах нэг хэсэг байсан бол нөгөө тал нь орчин үеийн техник, хэрэгсэл ашиглаж бусдад эх орныхоо гоо сайхныг сурталчилж байжээ.

Зарим газар өөрийн орны онцлог бүхий хоол хүнсийг үнэгүй тарааж байсан нь олны талархлыг хүлээж байсан бол урлагийн тоглолтуулын ойролцоо ямагт олон хүнтэй байсан байна. Дэлхийд алдартай зарим хүн эх орноо сурталчлахаар тус үзэсгэлэнд оролцож байсан нь жуулчдыг их татжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Берлинд дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо  
Үзсэн: 625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй