Шууд Chart

Баллистик пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй гэв

2016-03-17 11:24:11

Ираний гадаад хэргийн сайд Жавад Зариф тус улс балластик пуужин хөөргөсөн  ч энэ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шаардлагыг зөрчсөн хэрэг болохгүй гэдгийг дахин мэдэгдлээ. Тэрээр Канберрад айлчилж Австралийн гадаад хэргийн сайдтай уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгджээ.

Алсын тусгалтай пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1929 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа ч энэ тогтоол  хэдийнэ хүчингүй болсон гэдгийг тэрбээр сануулсан. Мөн одоо хүчин төгөлдөр байгаа Аюулгүйн зөвлөлийн 2231 дүгээр тогтоолд ийм балластик пуужингийн туршилт хийхийг хориглосон ч энд цөмийн  цэнэгт  хошуу тээх чадалтай болгон  бүтээсэн гэж тодорхой зааж өгсөн.

Гэвч  Иран улсын хөөргөсөн пуужинг ийм зориулалтаар бүтээгээгүй. Дээр нь  цөмийн цэнэгт хошуу ч манай улсад байхгүй гэж хэлсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Баллистик пуужин хөөргөсөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчөөгүй гэв  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй