Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга эрхэмсэг ноён Кан Чан Хий манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Нён Кан Чан Хий өнөөдөр УИХ-ын даргатай уулзалт хийлээ. Хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа УИХ-ын дарга Энхболд илэрхийлээд, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зам тээвэр, уул уурхай, эрүүл мэнд болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн байа. Мөн төмөр замын салбарт БНСУ-аас хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, нарийн мэргэжлийн инженер техникч боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа ч илэрхийллээ. Ноён Кан Чан Хий, “БНСУ-ын хувьд Монгол Улс нь эдийн засгийн болоод гадаад худалдааны түншлэлийн тав дахь орноор тодорсон. Монгол Улс газрын нөөц баялаг ихтэй, цаашид хөгжих ихээхэн ирээдүйтэй улс. Тиймээс манай улсын 30, 40 жилийн туршлагыг нэвтрүүлбэл энэ салбар хөгжих боломжтой юм” гэлээ. Агаарын болон төмөр замын салбар манай улсад ихэд хөгжсөн. Тиймээс энэ салбарт хамтарч ажиллавал төмөр замын салбар хурдацтай хөгжиж, барьж байгаа төмөр замын ажил хурдан дуусах боломжтой” гэдгийг ч Ноён Кан Чан Хий тэмдэглэлээ. БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргад өнөөдөр Ерөнхий сайд Алтанхуяг бараалхаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна. БНСУ-тай Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Зөвлөл эсвэл зөвлөлдөх уулзалт зохион байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд хэлээд Үндэсний Ассамблейн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
| Кан Чан Хий манай улсад албан ёсны айлчлал хийж байна | ||
| Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.