Шууд Chart

Хөнгөн атлетикийн оны сүүлчийн тэмцээн болж байна

2013-09-30 17:18:24

Монголын хөнгөн атлетикийн холбооны оны сүүлийн тэмцээн өнөөдөр болж байна. Энэ жилийн Кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хот хөдөөгийн 14 байгууллагын 250 тамирчин 8 насны ангиллаар өрсөлдөж байгаа юм. ТэмцээндТөв, Булган, Сэлэнгэ, Увс аймгийн баг тамирчид оролцож байгаа нь хөдөө орон нутагт хөнгөн атлетикийн спорт жигд хөгжиж байгааг харууллаа хэмээн Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга н.Зоригтбаатар хэлсэн юм. Энэ удаагийн тэмцээний хамгийн залуу нь13 настай, хамгийн ахмад нь 85 настай тамирчин байлаа. Энэ нь хөнгөн атлетикийн спортоор ямарч насны хүмүүс хичээллэж болдгийг харуулж байна гэж Увс аймгийн ахмад тамирчин Оюунаа хэлсэн юм. Кросс гүйлтийн 2013 оны улсын аварга өнөөдөр тодорно. 

 

Хөнгөн атлетикийн оны сүүлчийн тэмцээн болж байна  
Үзсэн: 1756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй