
НМХГ-ын ЭМБСХХ-ээс санаачлан 2016 оны хоёрдугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн "Эрүүл ахуйн тухай хууль"-ийн үзэл баримтлал, агуулга, зарчим, хэрэглэх арга механизмийн талаар эрүүл ахуй, тархвар судлалын чиглэлээр ажиллаж байгаа улсын ахлах байцаагч, эрхзүйн ажилтнуудад сургалт явууллаа.
Сургалтыг Эрүүл ахуйч, тархвар судлаачдын нэгдсэн холбоо, "Эрүүл ахуйн тухай хууль"-ийн ажлын хэсгийнхэн хамтран зохион байгуулсан юм. Тус хуулийг хэрэгжүүлэх хяналт тавих субьект нь мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа, бүх шатны Засаг дарга, иргэн өөрсдөө байх юм байна.
Эрүүл ахуйн тухай хуулийг сурталчлан тайлбарлах сургалт боллоо | ||
Үзсэн: 1084 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.