
Дилма Русеф Петробрасын авлига хээл хахуулийн хэрэгтэй холбоотой. Үүнийгээ нуун дарагдуулахын тулд Лула да Силваг Тамгын газрын даргын албан тушаалд томилж, мөрдлөг шалгалтыг зогсоохоор оролдсон” гэж Бразилын сенатч Дельсидио до Амарал мэдэгджээ. Русеф түүний мэдэгдлийг үгүйсгэн, өөрийг нь ийнхүү гүжирдсэний төлөө Амаралын эсрэг шүүхэд зарга үүсгэхээр төлөвлөж байна.
Ерөнхийлөгч Русеф өнгөрсөн 7 хоногт Лула Да Силва Тамгын газрын даргаар томилсон ч, энэ нь Лула да Сильвагийн эсрэг явуулж байгаа авлига, хээл хахуулийн хэргийн мөрдөн шалгалтад саад учруулж болзошгүй гэж үзсэн учир холбооны шүүхээс тус томилгоог зогсоогоод байгаа юм. Лула Да Силва нь 2003-2011 оны хооронд Бразилын төрийн тэргүүнээр ажиллаж байсан. 2018 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч хөдөлмөрчдийн намаас нэр дэвшин ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай улс төрчид тооцогддог.
Гэвч Сан Паулу хотын прокурорын газраас Лула Да Силваг хөрөнгө мөнгөө нуун дарагдуулсан, мөнгө угаасан, худал мэдээлэл өгсөн хэргээр буруутгаж байгаагаа мэдэгдэж, шүүхээс баривчлах зөвшөөрөл хүссэн. Мөн Бразилийн Холбооны цагдаагийн газраас түүнийг нефтийн Петробрас компаниас авлига авсан хэмээн сэжиглэж энэ сарын эхээр гэрт нь нэгжлэг хүртэл хийгээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Лула да Силва Тамгын даргаар томилогдсоныг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөн Бразилийн олон хотод зохион байгуулагдаж, 1-3 сая хүртэл хүнийг эгнээндээ нэгтгэсэн гэх мэдээ бий.
Мөн эдгээр жагсаалыг тарсны дараа Русеф, Сильва нарыг дэмжин 300-гаад мянган хүн хариу жагсаал хийлээ. Өнгөрсөн 7 хоногт Русеф, Силва нарын ярианы бичлэг хэвлэлд дэлгэгдсэний дараа тэднийг эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдээд байна. Энд Дилма Русеф төрийн мэдлийн нефтийн Петробас компанийн авлигын хэрэгт нэр холбогдсон Силвад шаардлагатай тохиолдолд ашиглаж болох томилгоо бүхий баримт бичиг илгээх тухай ярьсан нь бичигджээ. Мөрдөгчид болон сөрөг хүчнийхэн Русеф Ерөнхийлөгчийг улс төрийн загалмайлсан эцэг гэгддэг Силвагаа Засгийн газрын гол албан тушаалд томилж, шоронд суухаас хамгаалах гэсний баталгаа нь энэ бичлэг хэмээн тайлбарлажээ.
Бразилын ерөнхийлөгч сенатын гишүүнийхээ эсрэг зарга үүсгэнэ | ||
Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.