
Израйлийн Тель-Авив хотод газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанаас үүдэн жимсний сарьсан багваахай ховордох болжээ. Эдгээр сарьсан багваахайг хамгаалах зорилгоор тус хотын иргэн Нора Липсчиц өөрийн гэртээ шархдаж, бэртсэн сарьсан багваахайнуудыг асран сувилж байгаа талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг онцолж байна. Сарьсан багваахайны олонх төрөл зүйл шавжаар хооллодог.
Харин жимсний сарьсан багваахай жимсний шүүсийг сорж, хооллодгоороо тэднээс ялгаатай юм. Израйльд жимсний тариалан эрхлэгчид болон газар тариалангийн асуудал эрхэлсэн албаныхан жимсний сарьсан багваахайг тариалангийн талбайгаас хөөхийн тулд хортой химийн бодис цацдаг байна. Үүнээс үүдэлтэйгээр жимсний сарьсан багваахайн тоо толгой сүүлийн үед цөөрөх хандлагатай болжээ. Иймээс амьтдад хайртай Нора Липсчиц гэмтэж шархадсан жимсний сарьсан багваахайнуудыг гэртээ авчран, асарч сувилж эхэлсэн гэнэ.
Одоогоор түүний гэрт жимсний 60 орчим сарьсан багваахай амьдарч байна. Эдгээр сарьсан багваахайн бие бүрэн тэнхэрсний дараа зэрлэг байгальд нь суллан тавьж байгаа юм. Түүний сайхан сэтгэлд нэмэр тус болох гэсэн хүмүүс 15 мянган америк долларын хандив босгосон талаар "Ассошиэйтед Пресс" мэдээлж байна. Үүнээс гадна Нора жимсний сарьсан багваахай асрахад нь туслах сайн дурын ажилтантай болжээ.
Сарьсан багваахай хамгаалагч эмэгтэй | ||
Үзсэн: 3459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.