2016 оны гуравдугаар сарын 21-нээс гуравдугаар сарын 28-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Хугацааны эхний хагаст нутгийн баруун хагаст цас орно -

Баруун аймгуудын нутгаар: 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 26, 27-нд зарим газраар цас орно. 26, 27-нд салхи зарим газраар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 24-26-нд Увс, Баянхонгорын хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 11-16 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар: 22, 23-нд Хангайн уулархаг нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. 26, 27-нд салхи нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. 25, 26-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 17-22 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. 21, 22-нд салхи 14-16м/с хүрч ширүүснэ. 25, 26-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн баруун хэсгээр, 28-нд зарим газраар цас орно. 27, 28-нд салхи зарим нутгаар 12-16 м/с хүрч шороон болон зөөлөн цасан шуурга шуурна. 25-оос 27-нд бүх нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 11-16 хэм дулаан байна. Бусад хугацаанд нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан байна.
Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх талаарх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...
| Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
| Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.