Шууд Chart

О.Үйтүмэн олимпид оролцох эрхтэй боллоо

2016-03-22 15:08:12

“Рио-2016” олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт болсон билээ. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумьяа, 58 кг-д П.Орхон, 75 кг-д Б.Одончимэг нар олимпийн эрх авахаар өрсөлдсөнөөс 53, 58 кг-д Э.Сумьяа, П.Орхон нар эрхээ аваад  байсан бол тэмцээний сүүлчийн өдөр 86 кг-ын жинд өрсөлдсөн О.Үйтүмэн мөн адил олимпийн эрхээ алтан медалийн хамт гардлаа.  

О.Үйтүмэн нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Хван Ду Кимийг 11:0, хоёрдугаар тойрогт Кыргызстаны бөх Алигажи Гамигажиевийг 10:0, мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн бөх Сомбеерийг 10:0 онооны харьцаагаар буулган авч, олимпийн эрхээ авч, алтан медалийн төлөө Казахстаны бөх Аслан Кахизетэй барилдаж, 7:5 онооны харьцаагаар ялсан юм. Тэрбээр 2012 оны Лондоны олимпийн наадамд оролцож байсан манай туршлагатай бөхчүүдийн нэг юм. 

Астанагийн сонгон шалгаруулах тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстан дөрөв, Япон гурав, БНСУ, БНХАУ, Кыргызстан, Монгол, Энэтхэг тус бүр нэг, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Казахстан дөрөв, Вьетнам, Монгол тус бүр хоёр, БНХАУ, Кыргызстан, Тайвань, Япон тус бүр нэг олимпийн эрхтэй болов.

Олимпийн эрх олгох дараагийн сонгон шалгаруулах тэмцээн манай улсын нийслэлд ирэх дөрөвдүгээр сарын 22-24-нд болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Үйтүмэн олимпид оролцох эрхтэй боллоо   
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй