Шууд Chart

Регбичид аваргаа тодрууллаа

2016-03-22 16:00:43

“Монголын регбигийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цасны регбиний УАШТ дөрвөн долоо хоногийн турш МҮОХ-ны дэргэд байрлах бейсболын талбайд боллоо. Энэ жилийн тэмцээнд долоон багийн 150 гаруй тамирчин хоёр дивизионд хуваагдан, тойргийн системээр тоглож, гурван цомын төлөө өрсөлдсөн юм.

“Цасны регби-2016” тэмцээний “Боул” цомын төлөө хоёрдугаар дивизионы Техник технологийн коллежийн “Ирвэсүүд РК”, “Аварга” дээд сургуулийн “Аварга зөгийнүүд РК” шалгаран үлдээд байсан ч 15:0 онооны харьцаатайгаар “Ирвэсүүд РК” ялж, “Боул” цом, мөнгөн шагналын эзэн болсон юм.

Тэмцээний хоёрдугаар цом буюу “Плайт” цомын төлөө нэгдүгээр дивизионы “Хөх толбот дайчид РК”, “Ангууч арслангууд РК” өрсөлдөж, арслангууд 19:0-ээр бут ниргэн, цомыг өөрийн болгов.

Харин УАШТ-ий  Аваргын цом болох “Кап” цомын төлөө тэмцээнийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байсан “Хан-Уул РК” баг “Анхдагч чононууд РК”-тэй тоглолоо. Маш ширүүн өрсөлдөөнтэй болсон тус тоглолтод Хан-Уулчууд 19:10 харьцаатайгаар ялалт байгуулан, “Кап” цомын эзэд болсон. Ингэснээр “Хан-Уул РК” “Цасны регби” УАШТ-ий хошой аварга болсон юм.

Монголын регбичдийн дараагийн тулаан ирэх сарын 2-нд болно. Энэ өдөр МРХ-оос  Монголын легионер тамирчдын холбоотой хамтран “Легионер тамирчдын нэрэмжит” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Регбичид аваргаа тодрууллаа  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй