Шууд Chart

Тамирчид өнөөдөр олимпийн тэтгэлэг гардлаа

2016-03-22 17:55:18

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд Ерөнхийлөгч бөгөөд "Рио-2016" зуны XXXI олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин нар "Рио-2016" тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын чөлөөт бөх, хүндийг өргөлтийн спортын тамирчин, дасгалжуулагчийг хүлээн авч уулзан, санал сэтгэгдлийг нь сонсч, олимпийн тэтгэлэг гардууллаа.

“Рио-2016” наадмын хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан олимпийн спортын төрлөөр хичээллэж буй, олимпид оролцох эрх авах, олимпийн наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-ноос энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. МҮОХ нь спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн бөгөөд энэхүү шалгаруулалтад нийт 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлэгийг хүртэх эрхтэй болсон юм.

Хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох эсвэл олимпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.

“Лондон-2012” тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт бокс, чөлөөт, жүдо бөх, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн спортын төрлийн 10 тамирчин хамрагдаж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тамирчид өнөөдөр олимпийн тэтгэлэг гардлаа   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй