Шууд Chart

М.Ананд хоёр жилийн өмнөх энэ өдөр 71 дэх их аваргаар тодорч байлаа

2016-03-23 10:48:21

Какүрюү М.Ананд хоёр жилийн өмнөх энэ өдөр Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аваргаар тодорч байв. Тодруулбал,  тэрбээр “Харү” башёгийн сүүлчийн өдөр Озэки Котошёгикүтэй барилдаж давснаар 14 даваа, нэг унаатайгаар түрүүлсэн билээ.

Японы сүмо бөхийн холбооноос түүнийг тэрхүү башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлбэл Ёкозүна цол олгохоо амлаад байсан юм. Тийнхүү тэрбээр сүмогийн холбооноос тавьсан нөхцөлийг давуулан биелүүлж чадсан.

Түүнчлэн 2015 оны хоёрдугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, түүнд Монгол Улсын гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгож байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Ананд хоёр жилийн өмнөх энэ өдөр 71 дэх их аваргаар тодорч байлаа  
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-23 12:04
А.Ананд, М.Даваажаргал нарыг хамтад нь шагнасныг бичсэн юм биш үү. Аса тэр өдөр шагнал хүртээгүй. Бүр өмнө нь хүртсэн. Өө харах гэж байгаа бол ойлгож өөл айн.
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2016-03-23 11:59
Байсан юм,.... байлаа. Дурсамж болон үлдэж дээ. Аса бол мартагдсан юм байна дөө

Бидэнтэй нэгдээрэй