
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хүнсний үйлдвэрлэлийн бүх үе шатанд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд дүн шинжилгээ хийж, харилцан санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор байгууллагын сургалтыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа.
Сургалтад хяналт шалгалтад хамрагдсан 8 аж ахуйн нэгжийн 26 ажилтан, албан хаагчид оролцлоо. Сургалтад Махны мал эмнэлэг ариун цэврийн шаардлага, болон малын гоц халдварт өвчний талаар Нийслэлийн Мал Эмнэлэгийн Газрын ариун цэврийн лабораторийн эрхлэгч Д.Уранчимэг мэдээлэл хүргэсэн.
Мөн хүнсний үйлдвэрлэлд тавих дотоодын хяналт, бүтээгдэхүүний шошгололт, хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтооох болон хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах устгах, дахин боловсруулах журмын талаар Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Т.Түмэнжаргал, Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Л.Ариунаа нар сургалт явууллаа. Сургалтад оролцсон аж ахуй нэгж байгууллага иргэдээс эрсдэлд суурилсан хяналт шалгалтын талаар болон хяналтын хуудасны асуудлаар асуумж авч үнэлэлт дүгнэлт өгч ажилласан.
Сургалтад оролцсон аж ахуй нэгж байгууллага, иргэдэд “Махан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гарын авлага” шинээр боловсруулж гарган өглөө.
Сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.