
Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё Осака хотноо үргэлжилж байна. Башёгийн 11 дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Кисеносатог, озэки Гоэйдо ёкозүна Харүмафүжиг давснаар тэргүүлэгчийн эгнээнд шилжлээ.
Энэ өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки Котошёогикүгээр найм дахь даваагаа авав.
Ийнхүү 11 дэх өдрийн байдлаар Хакүхо, ёкозүна Кисеносато, Гоэйдо нар 10 даваа, нэг унаатай тэргүүлж эхэллээ. Тэдний араас М-6 Миёогирюү ганцаараа есөн даваа, хоёр унаатай удаалж байна.
Оноолт:
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-1
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7-4
Ёкозүна Какарюү М.Ананд 8-3
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-4
Маэгашира 5 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-6
Маэгашира 8 Таканоива А.Баасандорж 6-8
Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-5
Маэгашира 11 Ичиножёо А.Ичинноров 8-3 гэсэн амжилттай явна.
М.Даваажаргал тэргүүлэгчийн эгнээнд шилжлээ | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.