
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас улсын хэмжээнд “Эмийн зохистой хэрэглээ” аян зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү аяны хүрээнд эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдэд хандсан “Эмнэлэгийн тусламж үйлчилгээний алдааны сан” сэдэвт үзүүлэх сургалтыг ЭХЭМҮТ-тэй хамтран зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтын зорилго нь Эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдэд “Алдааны сан”-д бүртгэгдсэн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн практикт зонхилон тохиолдож буй алдаа, зөрчлийн мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, эмнэлзүйн эрсдлийг шийдвэрлэх, эмийн гаж нөлөө зэрэг өнөөгийн нөхцөлд тулгамдаад байгаа сэдвүүдийг хамруулах бөгөөд бусдын алдаанаас суралцах, эмнэлэгийн тусламж үйлчилгээний “Алдаа” гарахаас урьдчилан сэргийлэх орчинг бүрдүүлэхэд чиглэгдлээ.
Үзүүлэх сургалтад НМХГ-ын холбогдох улсын байцаагчид улсын болон хувийн хэвшлийн эх, хүүхдэд тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын захирал, эмчилгээ эрхэлсэн дарга, тасгийн эрхлэгч, чанарын менежерүүд, халдвар судлаач эмч нар, эмнэлзүйн эм судлаач нар, ЭХЭМҮТ-ийн эмч ажилчид хамрагдлаа.
Эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.