Шууд Chart

БНХАУ, ОХУ-ын хоккейн багууд өрсөлдөнө

2016-03-24 18:16:48

ОХУ-ын хоккейн холбооны Ерөнхийлөгч Владислав Третьяк БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “Улаан од Куньлунь” багийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Нгок Ян Юу нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор Хятадын баг ирэх улирлаас эхлэн Оросын Тивийн хоккейн лигт тоглох болж байгаа юм. Гэхдээ тэд ирэх сарын 30-наас өмнө санхүүгийн чадвартайгаа баталж, Тивийн хоккейн лигийн бүх нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэх ёстой. Үүний дараа лигийн зөвлөлийн хуралдаанаас Хятадын багийг тэмцээнд оруулах эсэхээ шийдэх юм.

Тивийн хоккейн лиг нь 2008 онд байгуулагдсан. ОХУ-ын 22, Беларусь, Казахстан, Латви, Словак, Хорват, Финландаас тус бүр нэг баг Ю.Гагарины цомын төлөө өрсөлддөг. Цаашдаа лиг дотор Номхон далайн бүс нутгийн дивизион гэж байгуулан, Хятад, Өмнөд Солонгос, Японоос тус бүр хоёр баг оруулж, Алс Дорнодын “Амур”, “Адмирал” багийг багтаах төлөвлөгөө байгаа ч хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ, ОХУ-ын хоккейн багууд өрсөлдөнө   
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2016-03-25 17:11
Улам сонирхолтой болно доо, Одоо бүр гоё дээрээ финалын төлөө 4н баг үзэж байна даа

Бидэнтэй нэгдээрэй