Шууд Chart

Ази, Европын ард түмний төлөөлөл Монголд чуулна

2016-03-25 11:36:15

Улаанбаатарт болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын ард түмний чуулган ирэх долоодугаар сарын 4-6-нд Монгол Улсад болох гэж байна. Үүнтэй холбогдуулан тус чуулганыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүд “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ази, Европын иргэдийн эв санааны нэгдлийг бий болгох, бүс нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх, ард түмний дуу хоолойг Засгийн газрын түвшинд хүргэх зорилго бүхий уг чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх аж. 

“Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Үүнд, Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги, Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам зэрэг 8 асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнөх юм.

Чуулганы хэлэлцүүлэг, семинар, мэтгэлцээнүүдэд дотоодын иргэний нийгмийн төлөөллүүд, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцох боломжтойг Үндэсний хорооны гишүүд онцоллоо.


Ази, Европын ард түмний төлөөлөл Монголд чуулна  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй