Шууд Chart

Зөрчилтэй барилгуудыг нэрлэв

2016-03-25 12:35:02

Өнөөдөр НМХГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилга, ухсан нүх болон барилгын аюулгүй ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал хийлээ. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт энэ оны хоёрдугаар сарын байдлаар 12 барилга байгууламж эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч, 5 барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгч “Барилгын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтын хэрэгжилтийг хангаж, илэрсэн зөрчлөө арилган нийт зөвшөөрөлгүй зөрчилтэй барилгын тоо 42 болж 50.6 хувиар буурсан байна.

Зөрчлийн шалтгаан нөхцөл:

1.Барилгын захиалагч, гүйцэтгэгч аж ахуйн нэгж иргэд хуулийн мэдлэг дутмаг, зарим аж ахуйн нэгж, иргэд хуулийг санаатайгаар хэрэгжүүлэхгүй байх, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын 3 дугаар ангиллын барилга гэх нэрийн дор зохих журмын дагуу хянагдаж батлагдсан зураг төсөлгүй, зөвшөөрөлгүйгээр барилгын газар шорооны болон угсралтын ажлыг эхлүүлэх зөрчил дутагдлууд гарч байна.

2.Барилгын зураг төсөл зохиох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд нь бүрэндуусаагүй, баталгаажаагүй зураг төслийг захиалагч, гүйцэтгэгч нарт хэсэгчлэн нийлүүлдэг, инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагууд нь олгогдсон техникийн нөхцлийн дагуу зураг төсөл хийгдсэн эсэхэд хяалт хийдэггүй, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй барилгын талбайг ус, цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг “Барилгын тухай” хуулийн16 дугаар зүйлийн 16.2 / Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно/, 16.6 дахь/ Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно. /заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж байна.

3.Захиалагч, гүйцэтгэгч нь барилгын үйлдвэрлэлийн ажил эхлэхийн өмнө ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, аюулгүй ажиллагааны хамтарсан төлөвлөгөө гаргадаггүй, ажил олгогч, инженер техникийн ажилтны хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих дотоодын хяналт хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах хөрөнгийг хуульд зааснаар төсөвлөдөггүй, мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай, ажилчдын техникийн аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэг хангалтгүй, ажилтад гүйцэтгэж буй ажлын байранд тохирсон аюулгүй ажиллагааны дүрэмд заасан заавар, зааварчилгааг шаардлагын түвшинд өгдөггүй, ажлын байрны эмх цэгц, зохион байгуулалт муу, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүйгээс барилгын талбай дахь хөдөлмөрийн осол буурч чадахгүй байна.

4.Өргөх зөөх төхөөрөмж, механизмд ээлжит техникийн магадлал хийж баталгаажуулаагүй байхад барилгын талбайд суурилуулан ажил гүйцэтгэдэг, онцгой урчадвар шаардах ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүй, ажлынхувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангаагүй зэргээс хөдөлмөрийн осол гарах, зөвшөөрөлгүй барилгын тоо нэмэгдэх бас нэг шалтгаан болж байна.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.Барилгын зурагт өсөл, барилгын ажил, барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгэээр хэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас барилгын тухай хууль тогтоомжхэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж “Барилгын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллах,

2.Илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, хууль тогтоомжийнхэрэгжилтийг хангуулах, газрыг зориулалтын дагуу ашиглах, хот төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан барилгын угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгэх, хангагч байгуулалгуудаас олгогдсон инженерийн шугам сүлжээний хангамжийн техникийн нөхцөлийн зориулалт, шаардлагын дагуу зураг төсөл хийгдсэн, холбогдсон эсэхэд хяналт тавих,

3.Зөрчилтэй, зураг төсөл, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүй барилга байгууламжуудад санхүүжилтын эх үүсвэр олгохгүй байх талаар банк санхүүгийн байгууллагуудад мэдээлэл өгөх,

4.Зөрчилтэй барилга байгууламжуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлаж, иргэд захиалга өгөхгүй байх талаар сурталчилах арга хэмжээ авах зэрэг ажлууд хийгдэх юм.

Уншигч та Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгын талаарх мэдээллийг эндээс уншаарай. 


Зөрчилтэй барилгуудыг нэрлэв  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй