Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

"Аль Жазира" 500 орчим ажилтнаа цомхотгоно

2016-03-28 13:16:22
Error loading player: No playable sources found

Катарын нийслэл Доха хотод төвтэй "Аль Жазира" хэвлэл мэдээллийн сүлжээ компани 500 орчим ажлын байраа цомхотгохоор шийдвэрлэснээ зарлалаа. Үүнээс хэдэн 7 хоногийн өмнө "Аль Жазира" АНУ дахь кабелийн сувгаа дөрөвдүгээр сарын 30 гэхэд хаахаар шийдвэрлэснээ олон нийтэд мэдээлж байсан юм. Энэ удаагийн цомхотголд "Аль Жазира"-гийн олон улс дахь салбаруудаас гадна Катар дахь төв салбарынх нь ажилчид гол төлөв хамрагдана гэдгийг "Аль Жазира" хэвлэл мэдээллийн сүлжээ компани мэдээлсэн байна.

Катарын Pасгийн газраас санхүүжилтийн зарим хэсгээ бүрдүүлдэг тус компани нь "Аль Жазира" хиймэл дагуулын сувгийг эзэмшдэг толгой компани юм. "Аль Жазира" компани 1996 онд байгуулагдсан, одоо дэлхий даяар 70 гаруй салбартаа 4500 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр ажилчдынхаа 10 гаруй хувийг буюу 500 ажилтнаа цомхотгох шийдвэрээ "Аль Жазира" сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт гарч байгаа өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Энэ өөрчлөлтөд нийцүүлэн ажиллах хүчнийхээ зохион байгуулалтыг шинэчлэх, илүү үр ашигтай болгохыг "Аль Жазира" зорьж байгаа гэж мэдэгдлээ.

Ажлын байрны цомхотголд ямар албан тушаалтнууд хамрагдах нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн саруудад газрын тосны үнэ эрс унасантай холбогдуулан газрын тосны нөөц баялаг ихтэй Персийн булангийн орнууд, тэр дундаа Катар, Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Засгийн газрынхаа зардлыг танаж, эдийн засгийн шинэчлэл хэрэгжүүлж эхэлсэн цаг үетэй "Аль Жазира"-гийн цомхотгол хийх шийдвэр давхцаж байгааг ажиглагчид онцолж байна. Үүний өмнө өнгөрсөн нэгдүгээр сард "Аль Жазира" АНУ дахь кабелийн сувгаа хаахаар шийдвэрлэсэн тухайгаа зарласан юм. АНУ-ын кабелийн сувгийн зах зээлд хүч үзэхийн тулд "Аль Жазира" хоёр тэрбум америк доллар зарцуулсан гэх тооцоо байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Аль Жазира" 500 орчим ажилтнаа цомхотгоно  
Үзсэн: 474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй