Шууд Chart

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж Зам тээврийн сайдтай уулзлаа

2016-03-28 14:29:50

МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийг Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөндсөн гол асуудал нь БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд эх орноосоо хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус улсын гааль, хорио цээрийн албаныхан байнга хураах, торгох зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхөд чиглэсэн юм. Тиймээс М.Зоригт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржийг хүлээн авч уулзахдаа БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүсэлтийг нааштайгаар шийдэх талаар ярилцав.

МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн хувьд Солонгосын талтай тохиролцсоны дагуу хоёр улсын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагууд уулзаж, хамтран ажиллах протокол үйлдэж, санамж байгуулахаар боллоо.


МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж Зам тээврийн сайдтай уулзлаа  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй