Шууд Chart

Япон, БНСУ-ын хэлэлцээр үндсэн хуульд харшилсан гэв

2016-03-29 15:13:46

Дэлхийн хоёрдугаар дайны үед японы цэргүүдийг зугаацуулахад 200-аад мянган солонгос эмэгтэй албан хүчээр дайчлагдсан байдаг. Хоёр орны харилцааны эмзэг сэдэв байсаар ирсэн энэ асуудлаар Япон, БНСУ-ын төлөөлөгчид өнгөрсөн 12-р сард хэлэлцээр байгуулж, хохирогч эмэгтэйчүүдэд олгох нөхөн төлбөрийг эцэслэн шийдвэрлэсэн юм.

Гэвч Өмнөд Солонгосын хохирогч эмэгтэйчүүд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсөд Япон, БНСУ 2 орны засгийн газрын байгуулсан тус хэлэлцээр Өмнөд Солонгосын үндсэн хуульд харшилсан гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцдээ зарга үүсгэсэн байна. Дээрх хэлэлцээр Японы засгийн газраас хохирогчид нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг боогдуулж, улмаар хохирогчдын өмчлөх эрхийг зөрчсөн гэж бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүд, тэдний гэр бүлийг төлөөлсөн өмгөөлөгчид тайлбарлаж  байна.

Эд хөрөнгө өмчлөх суурь эрхийг Өмнөд Солонгосын Үндсэн хуулиар хамгаалсан байдаг юм. 2 орны байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Өмнөд Солонгосын засгийн газар хохирогч эмэгтэйчүүдэд туслах сан байгуулах болон бусад ажлыг энэ зунаас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Гэсэн хэдий ч бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн тухай 2 орны байгуулсан хэлэлцээрийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тус улсад удаа дараа зохион байгуулагдаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Япон, БНСУ-ын хэлэлцээр үндсэн хуульд харшилсан гэв  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-03-30 09:50
япон улс бол хүн төрөлхтний шившиг. Азийн бүх улс нэгдэн нийлж японы харгислалыг шүүх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй