
МЗХ-ны Хөдөлмөрийн биржээс цагийн ажил хайгчдад зориулсан "PART TIME" чиглүүлэх сургалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн сургалт уламжлал ёсоор маргааш буюу 2016. 03. 31-нд болох бөгөөд зочноор Сургалт судалгааны Полиси төвийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж уригдаж, “Оюутны тэтгэлэг” сэдвээр сонирхолтой лекц унших юм байна.
Мөн энэ үеэр Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэн З.Отгонзаяа цагийн ажил гэж юу вэ, цагийн ажлын хөлс, цагийн ажил хийхэд юу анхаарах вэ, цагийн ажилтны дэвтэр зэрэг сэдвээр цагийн ажил хайгч залууст мэдээлэл хүргэх аж. Сургалт, лекц МЗХ-ны Залуус танхимд 13 цагаас болох бөгөөд цагийн ажил хайж буй бүх залууст нээлттэйг дуулгалаа.
Цагийн ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт болно | ||
Үзсэн: 1238 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.