
Балканы орнууд хилээ хааснаас үүдэн Грекээс цааш аян замаа үргэлжлүүлэх боломжгүй болсон цагаач дүрвэгчид болон тэднийг дэмжигч иргэд нийлсэн 1500 орчим хүн Афин хот дахь Европын Комиссын байрыг чиглэн жагсаал хийжээ. Эдгээр жагсагч Европын холбоо, Туркийн байгуулсан дүрвэгчдийн асуудлаарх хэлэлцээрийг эсэргүүцэж, дүрвэгчдэд хилээ нээх, түр саатуулах төвүүдээ татан буулгах, Европын орнуудаас Турк рүү дүрвэгчдийг буцаах шийдвэрээ цуцлахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.
Европын орнууд дүрвэгчдийг нутаг дэвсгэртээ хүлээн авч, суурь эрхээ эдлэх боломжоор хангахыг жагсагчид мөн шаардаж байлаа. Жагсаалд оролцсон Сири, Афганистан болон бусад орны цагаач дүрвэгчид “Хилээ нээ”, “Бид бол дүрвэгчид” гэх уриа хэлж, Грекийн парламентын ордны хажуугаар өнгөрөн, Европын Комиссын байрны урд очиж жагсаалаа үргэлжлүүлсэн байна.
Энэ удаагийн жагсаал тайван байдалтай болж өнгөрлөө. Австри болон Балканы орнууд хилээ хааснаас үүдэлтэйгээр 50 мянга гаруй цагаач дүрвэгч Грекийн нутаг дэвсгэрт гацсан байгаа юм. Ирэх даваа гарагаас бүрэн хэмжээнд хэрэгжиж эхлэх Европын холбоо, Туркийн хэлэлцээрийн хүрээнд гуравдугаар сарын 20-ноос хойш Туркээс Грекийн арлуудад очсон цагаач дүрвэгчдийг түр саатуулж, улмаар Турк улс руу буцаан гаргахаар төлөвлөж байна.
Турк, Европын холбооны хэлэлцээрийг эсэргүүцэгчид жагсав | ||
Үзсэн: 1430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.