
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч "Боинг" корпораци Вашингтон муж улс дахь ажилчдынхаа 10 хувийг цомхотголд хамруулахаар болсон байна. "Боинг" корпораци зургаадугаар сар гэхэд 4 мянган ажлын байр цомхотгох шийдвэрт хүрч, энэ шийдвэрээ аль хэдийнэ хэрэгжүүлж эхэлсэн гэж "Сиэтл Таймс" сонин мэдээлсэн байна. Тус сонины уламжилснаар "Боинг" Вашингтон муж улсад нийтдээ 8 мянга орчим ажлын байраа цомхотгохоор зорьж ажиллаж буй юм байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард "Боинг" корпораци зардлаа хэмнэх үүднээс ажлын байрны цомхотгол хийхээр төлөвлөж байгаа гэдгээ зарласан. "Боинг" яг хэдий тооны ажилтан цомхотгох талаар тухайн үед тодорхой мэдээлэл өгөөгүй ч, цомхотголд бүх шатны ажилчдаас хамруулна гэдгээ мэдэгдсэн юм. Харин энэ 7 хоногийн мягмар гарагт "Боинг" корпораци цомхотголын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Сиэтл Таймс" сонинд өгсөн байна.
Энэ мэдээллээс үзэхэд, "Боинг" корпорацийн ажлын байрны цомхотголын эхний үе шатанд гүйцэтгэх захирал, менежерийн албан тушаал хашиж байгаа олон зуун хүн хамрагдах юм байна. Тус корпораци 4 мянган ажлын байрны цомхотголоо зургаадугаар сар хүртэл аажмаар явуулахаар төлөвлөж байна. Мөн энэхүү цомхотголын дүнд хэмнэж байгаа зардал хангалтгүй гэж үзвэл дахин цомхотгол явуулж магадгүй талаар "Сиэтл Таймс" сонин мэдээлсэн байна.
"Бойнг" корпораци Вашингтон дахь ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно | ||
Үзсэн: 940 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.