Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр. Гадаад мэдээний эхний хэсэгтээ бид энэ өдөртэй холбогдуулан нэг улсын иргэд төдийгүй дэлхий нийтийг хачин, жигтэй худал мэдээндээ үнэмшүүлж чадсан хөгжилтэй тохиолдлуудыг цувралаар хүргэж байна. Хамгийн эхний ийм хачирхалтай түүх Их Британийн "Би-Би-Си” агентлагийнхны санаа байсан юм. 1957 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр "Би-Би-Си" телевиз цаг үеийн мэдээ мэдээллээс хүргэдэг Панорама хөтөлбөртөө Швейцари улсын ард иргэд модноос шпагетти гоймонгийн ургацаа хурааж байгаа тухай мэдээлсэн байна.
Хэдийгээр энэ нь илэрхий наргиа байсан боловч мэдээгээ баримтжуулан шпагетти гоймонг модноос болгоомжтой түүн, наранд хатааж байгаа эмэгтэйчүүдийн дүрсийг тус нэвтрүүлгийн үеэр үзүүлсэн нь олон хүмүүсийг байж боломгүй худал энэ мэдээнд үнэмшихэд хүргэжээ. Тухайн цаг үед Британичуудын олонх нь шпагетти гоймонг буудайн гурилыг устай зуурч хийдэг гэдгийг мэддэггүй байсан юм байна.
Ийм ч учраас дээрх худал мэдээнд итгэсэн үзэгчид нэвтрүүлгийн дараа "Би-Би-Си"-гийн редакцитай холбогдож, ийм шпагеттины мод гэртээ хэрхэн ургуулах талаар зөвлөгөө авахыг хүссэн байна. Олон арван жилийн дараа "Си-Эн-Эн" агентлаг энэ нэвтрүүлгийг “нэр хүндтэй мэдээллийн агентлагийн цацаж, олон түмэнд итгүүлж чадсан хамгийн хөгжилтэй, хамгийн байж боломжгүй худал мэдээ” гэж тодорхойлсон байдаг.
Модноос шпагетти гоймонгийн ургацаа хурааж байна | ||
Үзсэн: 1587 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.