Шууд Chart

Лондон хотын дээгүүр үзэгдсэн нисдэг таваг

2016-04-01 15:22:17

1989 оны дөрөвдүгээр сарын 1-нд Их Британийн цагдаа нар тэнгэрт нисдэг таваг үзэгдсэн талаар олон тооны дуудлага хүлээн авчээ. Тус нисдэг таваг Лондон хотын дээгүүр өнгөрөх үед олон хүн харж, алмайран зогсоцгоосон байна. Тун удалгүй дуудлагын мөрөөр нисдэг тавагны байршлыг тогтоон, тухайн бүсэд цагдаагийн бие бүрэлдэхүүнийг илгээжээ. Энэ үеэр Их Британийн цэрэг армийг бэлэн байдалд оруулсны дээр телевиз, радиогийн бүх суваг үл мэдэгдэх нисдэг биетийн талаар олж авсан шинэ мэдээллээ цацахаар яаравчилж эхэлсэн байна.

Энэ бүхний эцэст нисдэг таваг Лондон хотын зүүн өмнөд захын нэгэн талбайд буужээ. Үүний дараа нисдэг тавагны доод хэсэг дэх хаалга онгойн, жижиг биетэй үл мэдэгдэх амьтан гарч ирсэн байна. Нисдэг тавганд ойртож явсан цагдаа нар дотроос нь харийн хүн гарч ирснийг үзээд сандралдан зугтацгаажээ. Гэвч олныг алмайруулж, хэвлэлүүдийг шуугиулж, цагдаа нарыг сандаргасан энэхүү биет нь нисдэг таваг мэт харагдацтайгаар тусгайлан хийсэн агаарын бөмбөлөг, харин дотроос нь гарч ирсэн амьтан нь бидний л нэг адил хүн болж хувирсан байна. Энэ нисдэг тавгийг Их Британийн тэрбумтан, Виржин Рекордс компанийн захирал Ричард Бренсон дөрөвдүгээр сарын 1-нд зориулан захиалгаар хийлгэжээ.

Нисдэг тавагнаас айн зугтсан цагдаа нарын нэг энэ тухай дурсахдаа үүрэгт ажлаа гүйцэтгэсэн 20 жилийн хугацаандаа ингэж айж байсан удаа өөр байгаагүй гэсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Лондон хотын дээгүүр үзэгдсэн нисдэг таваг  
Үзсэн: 1020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй