
БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж байна.
Дөнгөж сая ОУХМ Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн тамирчин Девендро Сингхийг ялж, “Рио-2016” олимпийн наадмыг зорих эрхтэй болж, элэг нэгт биднийгээ баярлууллаа. Түүний дараа 75 кг-ын жинд ОУХМ Н.Шинэбаяр Австралийн боксчин Дэниел Льюистэй тулалдаж, хэн ялсан нь олимпийн рингэнд гарах бол 19:00 цагаас 69 кг-д хүч үзэх Б.Түвшинбат Филиппины Эумир Марсиалтай тулалдана.
Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид олимпийн төлөө дахин тоглож буй нь энэ юм.
Монголынхоо тамирчдад улам их амжилт хүсье.
Г.Ган-Эрдэнэ “Рио-2016”-г зорих эрхтэй боллоо | ||
Үзсэн: 701 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.