
Бельгийн эрх баригчид өнгөрсөн 11 дүгээр сард Францын нийслэл Парис хотноо гарсан террорист халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг Франц улсад шилжүүлэхээр болсон байна. Салах Абдеслам өөрийг нь Францад шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн талаар түүний өмгөөлөгч мэдэгдсэн бөгөөд Бельгийн нийслэл Брюссель хотын шүүх түүнийг шилжүүлэн өгөх тухай шийдвэрийг өчигдөр эцэслэн гаргажээ.
26 настай Салах Абдесламыг Брюссель хотноо 4 сар нуугдсаных нь эцэст цагдаа нар илрүүлж, тусгай ажиллагаа явуулан баривчилсан юм. Бельги, Францын холбогдох албаныхан Салах Абдесламыг Францад шилжүүлэх ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж эхэлсэн тухай Бельгийн холбооны прокурорын газар мэдээлсэн байна. Бельгид төрсөн, Францын иргэн Салах Абдесламыг баривчилснаас 4 хоногийн дараа Брюссель хотын нисэх онгоцны буудал болон метроны буудалд дараалсан террорист халдлага гарч, 35 хүн амь үрэгдсэн.
Энэ халдлагатай холбогдуулан Салах Абдесламаас мэдүүлэг авч байгаа учраас түүнийг эх оронд нь шилжүүлэхэд дахин хэдэн 7 хоног шаардлагатай байж магадгүй юм. Брюсселийн халдлагад оролцож, амиа золиослосон ах дүү хоёрын гэрт цагдаа нар нэгжлэг хийх үеэр Салех Абдесламын хурууны хээ олдсонтой энэ нь холбоотой.
Парисын халдлагын сэжигтэн Салах Абдесламыг Францад шилжүүлнэ | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.