Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд Төмөртэй-Хандгайтын төмөр замын нээлтэд оролцов

2016-04-03 15:20:58

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ өнөөдөр Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын нээлтэд оролцов. 

2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор тус төмөр замыг ачиж буулгах терминалын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал хүртсэн Төмөртэй-Хандгайтын төмөр замыг үндэсний компанид шилжүүлж өгчээ. 
 
 
 
Монгол Улсын ган бүтээгдэхүүний түүхий эдийг тээвэрлэх үндэсний бүтээн  байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу “Кью Эм Си” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай коннцессын гэрээ байгуулж, тээврийн асуудлыг шийдвэрлэх дэд төслийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт баригдах шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх энэхүү төмөр замын бүтээн байгуулалт дууссан байна.
 
 
 
Тус төмөр зам нь ачиж буулгах 3 терминал, хамгийн сүүлийн үеийн техник технологи, дохиолол  холбооны хэрэгслээр тоноглогдсон төмөр замын гарам, өртөө зэргээс бүрдсэн иж бүрэн цогцолбор  бөгөөд нэг жил гаруй хугацаанд байгуулсан байна. 
 
 
Уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга З.Энхболд, бид энэ өдөр маш чухал үйл явдлын гэрч болж байна. Би чуулганы завсарлагааны хугацаанд орон нутагт ажиллаж, хууль сурталчилдаг.
 
Энэхүү томилолтынхоо үеэр “Төмөртэй-Хандгайтын төмөр замын анхны ачаа тээвэрлэлт”-ийн нээлтийн ёслолд оролцож байна. “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэдэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн уриаг Та бид харж байна. Олон арван жилийн өмнөөс манай томоохон бүтээн байгуулалтууд гаднын орнуудын тусламжтайгаар хийгддэг байсан. Монголчуудыг хийж, бүтээж чадна гэдэгт эргэлздэг буруу ойлголт ч бий.
 
Өнөөдрийн энэ бүтээн байгуулалт бол монголчуудын хийж, бүтээж чаддагийн бодит нотолгоо болж байна. Бүтээн байгуулалтад оролцсон үндэсний компаниудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цаашид уурхай, төмөр замд олон мянган монголчууд ажлын байраар хангагдах болтугай. Монголчууд бид бүтээж чадна” гэв. 
 
 
 
Энэхүү нээлтийн арга хэмжээний дараа УИХ-ын дарга Төмөртэй өртөөний үйл ажиллагаатай танилцав. Энэхүү өртөөг дагаж дэд бүтцийн хөгжлөөс гадна өртөөг тойрон хүн амын суурьшил, төвлөрөл явагдана гэдэгт итгэж буйгаа УИХ-ын даргад танилцуулж байв.
 
Тус өртөөнд орон нутгийн удирдлага болон уурхайтай холбогдох видео хурлын системийг суурилуулсан нь манай улсад хийгдсэн хоёр дахь удаагийн систем болсон хэмээн “MRC” компанийн зөвлөх инженер О.Доржсугар хэлэв.
 
 
Тус компани дохиолол болон видео системийг хариуцан суурилуулсан байна. Шинээр байгуулагдсан өртөөний үйл ажиллагаа хэвийн явагдах инженер техникийн ажил бүрэн дууссан байна.
 
Ийнхүү Төмөртэйн өртөө шинээр байгуулагдаж, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам тавьснаар энэ жил 1 сая орчим тонн төмрийн хүдэр тээвэрлэх бөгөөд энэ тоог цаашид 8-10 сая тоннд хүргэх зорилт тавьсан байна.

УИХ-ын дарга З.Энхболд Төмөртэй-Хандгайтын төмөр замын нээлтэд оролцов  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-04-03 15:26
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ.

Бидэнтэй нэгдээрэй