Шууд Chart

Цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл нүүрлэжээ

2016-04-04 11:39:49

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгт эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнгөрөгч долоо хоногт хийсэн юм. Тус шалгалтаар 95 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрсдэл ихтэй үнэлэгдлээ.

Учир нь цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг 2015 оны 10 дугаар сард хийсэн боловч гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас 11 дүгээр сард барилгын ажлыг зогсоосон аж. Гэтэл өнөөдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой, барилгын ажил эхэлсэн, орчин тойрон нь барилгын хогоор бохирлогдсон байдалтай байгаа аж. Өнгөрсөн хугацаанд өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд үргэлжлүүлэн явуулж байсан нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдлийг үүсгэжээ.


Цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл нүүрлэжээ  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-04 12:11
харин тиим хоол ундыгнэ цаанаасна нэг жаахан юм олдохоор аятаихан хооллох хэрэгтэишдэ .
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-04-04 12:09
ясли цэцэрлэгиин багш нар харицлагатаи ажиллмаар бна. чадна гэж ороод цалин мөнгиигнэ аваад хариуцлага хүлээж орчихоод ямар ч анхаарал хариуцлага баихгүи хүнии 2 настаи нялх хүүхдииг харж бга юм баихгүи гар хуруугна хаалганд хавчаад хоол ундыгна хариуцлагатаи өхгүи ямарч дархлаа баихгли харахад л хүн гэж харагдаж бна. ээж аавна аргатаидаа л яслид өгөв гждээ. ажил хииж хариуцлагаа л хүлээж яваа хүншдээ. яслиин багш нарииг жинхэнэ хүүхэддэд ээлтэи хүнииг шилж сонгож оруулмаар бнаа.тэхгүи цэцэрлгиин багш төгссөн юму ажил хаиж ява хүнииг оруулчихаар чмар ч ажил хариуцлага алга олны хүүхдииг эрэмдэг болгож бнаа.

Бидэнтэй нэгдээрэй