
Японы Нагано мужийн Сува мөрний ойролцоо “Онбашира” наадмын гол үйл ажиллагаа болох “мод унагах ёслол” өчигдөр эхэлсэн байна. Дэлхийн хамгийн аюултай наадмуудын нэгд тооцогддог “Онбашира” наадмыг нутгийн ард түмэн сүүлийн 1200 орчим жилийн турш 6 жил тутамд 1 удаа тасралтгүй зохион байгуулсаар ирсэн юм. Наадмын хүрээнд Сува Таиша хийдийн “Онбашира” гэгддэг ариун багануудыг шинэчилдэг уламжлалтай.
Өчигдөр энэ наадмын гол үйл ажиллагаа болох “Киотоши” буюу “мод унагах ёслол” болж өнгөрсөн байна. Энэ хүрээнд 17 метр урт, 10 тонн жинтэй аварга гуалин модыг унаган, өнцөгт нь жижиг гуалингуудыг босгон бэхэлжээ. Дараа нь эдгээр гуалин дээр шинто шашинт эрэгтэйчүүд суун, уулын уруу гулгах ёслолыг үйлдсэн байна. Энэ үеэр үзэгч олон цуглан, гэмтэх бэртэх, амиа алдах магадлал ч өндөртэй “Киотоши” ёслолд оролцож байгаа эрчүүдийн зориг зүрхийг уухайлан шагшиж байлаа.
Өнөөдрийг дамнан үргэлжлэх ёслолын эхний хэсэгт 8 ширхэг ийм гуалин модыг уулын уруу гулгуулахаар төлөвлөжээ. Эдгээр гуалинг Сува Таиша сүмийн 2 гол барилгын 4 өнцөг тус бүр дэх ариун баганыг шинэчлэн босгоход ашиглах учиртай юм байна. Дараагийн “Киотоши” ёслол ирэх баасан гарагт эхэлнэ. Энэ ёслолоор дахин 8 гуалинг уулын уруу гулгуулж, Сува Таиши хийдийн өөр нэг салбар сүмийн өнцгүүдэд ариун багана болгон босгохоор төлөвлөж байгаа юм байна.
Японд Онбашира наадам зохион байгуулагдаж байна | ||
Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.