Шууд Chart

Иргэд бөөрний өвчин хэт хүндэрсний дараа эмнэлэгт хандаж байна

2016-04-07 10:00:00

Манай улсад бөөр, шээсний замын эмгэг өвчин сүүлийн 10 жилд нийт өвчлөлийн гуравдугаарт, эмнэлэгт хэвтэх шалтгааны нэгдүгээрт орсон хэвээр байна гэж эмч нар хэллээ. Энэ тохиолдол бусад өвчин архагшсанаас болдог гэлээ.

Хүний бөөр бусад эрхтэнийг бодвол харьцангуй мэдрэлийн эс багатай, дүлий эрхтэн учраас өвдөж зовиурлах нь бага. Тиймээс иргэд бөөр өвчилж байгаагаа мэддэггүй, эцсийн шатанд бөөрөө солиулах хүртэл нь өвчнөө хүндрүүлж эмнэлэгт ханддаг байна. Тиймээс багадаа хагас жил, улирал тутамд шээсний шинжилгээ өгч, биеэ хянаж байх нь чухал гэж УНТЭ-ийн Гемодиализийн төвийн эрхлэгч, профессор Н.Чулуунцэцэг ярилаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэд бөөрний өвчин хэт хүндэрсний дараа эмнэлэгт хандаж байна   
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй