Шууд Chart

Энэтхэгийн хамгийн хурдан галт тэрэг ашиглалтад орлоо

2016-04-07 12:18:19

Энэтхэг улсын хамгийн хурдан галт тэрэг өчигдөр ашиглалтад орсон байна. Нэг цагт 160 километр хүртэл хурдлах хүчин чадалтай энэхүү галт тэрэг Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот болон Таж Махал цогцолбор байрладаг Агра хотын хооронд зорчигчдоо тээвэрлэж эхэллээ. Хоёр хотыг холбосон 188 км төмөр замыг шинэчлээгүй учраас өндөр хурдны галт тэрэг явах аюулгүй байдлыг хангахын тулд хуучин төмөр замыг дагуулан хаалт босгосон байна.

Эдгээр хаалт нь хүн болон мал амьтан өндөр хурдны галт тэрэгний замд өртөн, дайруулахаас сэргийлж байгаа юм. Шинэ галт тэрэг ашиглалтад орсноор Шинэ Дели хотоос Агра хот хүрэх зорчигчид 20 минутыг хэмнэх боломжтой болсон байна. Хоёр хотыг холбосон 188 километр замыг Энэтхэгийн хамгийн хурдан галт тэрэг 100 минутад туулж байгаа юм. Өчигдөр шинэхэн галт тэрэг замдаа гарахыг үзэж сонирхохоор Шинэ Дели хотын галт тэрэгний буудалд олон хүн цугларсан байлаа.

Энэтхэгийн Засгийн газар цаашид хуучирч муудсан төмөр замын дэд бүтэц болон галт тэргүүдээ шинэчлэх шат дараатай алхмуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тус улсын анхны өндөр хурдны төмөр замыг Японы Шинкансен өндөр хурдны галт тэргийн технологийг ашиглан байгуулах 14.7 тэрбум америк долларын төсөл хэрэгжих гэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Энэтхэгийн хамгийн хурдан галт тэрэг ашиглалтад орлоо  
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй