
"Малчин сүмоч" хэмээн нэрлэгддэг Ичиножёо А.Ичинноровын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ баярт өдрийг ганцаараа угтсан ч дэвжээнийх нь бөхчүүд бялуу илгээмжээр явуулж, гэнэтийн бэлэг барьжээ.
Тэд “Ичиножёог дасгалжуулагч “Жингээ хас” гэж байнга хэлдэг болохоор бид энэ удаа том бялуу илгээж зүрхэлсэнгүй. Тэр бялуунд хязгааргүй дуртай учир томыг том гэхгүйгээр дасгалжуулагчийн үгийг мартаад идэж ч мэднэ. Тэгвэл бид түүнийг хорлосонтой ялгаагүй шүү дээ” гэсэн байна.
А.Ичинноров 1993 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн юм.
"Малчин сүмоч" А.Ичинноров 23 нас хүрлээ | ||
Үзсэн: 582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.