Шууд Chart

Рио де Жанейрод аюулгүй байдлын сургуулилт хийлээ

2016-04-08 12:24:06

Риогийн зуны олимп хаяанд ирсэнтэй холбогдуулан Бразилын зэвсэгт хүчний салбар ангиуд аюулгүй байдлын бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж байна. Энэ хүрээнд өчигдөр Бразилын агаарын болон хуурай замын цэргийн ангиуд, тусгай хүчин, шүхэрчид зэргийг хамруулсан цэргийн сургуулилт Рио де Жанейро хотноо зохион байгуулагджээ.

Энэ үеэр гэнэтийн аюул, онц байдлын нөхцөлд армийн тусгай ажиллагааны салбар бүрэлдэхүүний бэлэн байдал, шуурхай ажиллагааг хангах сургуулилт явуулсан байна. Сүүлийн саруудад Францын нийслэл Парис, Бельгийн нийслэл Брюссель болон бусад бүс нутагт гарсан террорист халдлагуудтай холбоотойгоор дэлхийн хэмжээний томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулахад тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал чухлаар тавигдах болсон.

Хэдийгээр Бразилд өмнө нь алан хядах ажиллагаа гарч байсан удаагүй ч, аюулгүй байдлын ажилтнууд үргэлж сургуулилт хийн, болзошгүй аюулд бэлэн байдаг гэж тус улсын эрх баригчид онцолж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Рио де Жанейрод аюулгүй байдлын сургуулилт хийлээ   
Үзсэн: 1427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй