Шууд Chart

Галзуу чонын үхсэн хашаанд ариутгал хийлээ

2016-04-08 15:47:29

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Ундраагийн 07 дугаар гудамжны 126 тоотод оршин суугч Ц.Жаалхүүгийн хашаанд чоно орж, мал, нохойг нь урсан тухай мэдээллийг өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдрийн 10 цагт хэлтсийн даргаас авч, мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүстэй хамтран ажиллан, үхсэн чононы тархинаас авсан дээжинд 16.40 цагт НМЭГ-ын ариун цэврийн төв лабораторийн хийсэн 466 дугаарын шинжилгээгээр галзуу өвчний үүсгэгч илэрсэн.

Үүний дагуу гуравдугаар сарын 25-ны өдрийн А/139 тоот Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлэх тухай” захирамж гарч, ХХААХҮ-ийн Сайдын 2010 оны А/67 тоот “Мал амьтны галзуу өвчинтэй тэмцэх заавар”-ын дагуу вакцинжуулалт, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч ажиллалаа. Тухайлбал, хязгаарлалтын бүсэд байрлах давхардсан тоогоор 16 өрхийн хашаа хороо, саравчны 1767 м.кв талбайг Хай-куф 1:300 уусмалаар НМЭГ-ын ДУК машинаар, хавьтсан газруудад хлорын шохой, Экоцид С-ийн 1:100 уусмалаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж, акт үйлдэн, өчигдөр 17.30 цагийн байдлаар 139 өрхийн 2312 толгой мал, амьтныг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулсан байна. Үүнд, 51 толгой адуу, 190 нохой, 1731 толгой үхэр / 1492 үхэр, 239 тугал/, 176 хонь, 158 ямаа, 6 муур багтсан аж.

Цаашид галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад иргэд та бүхэн идэвх санаачилгатай ажиллаж, захирамжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.


Галзуу чонын үхсэн хашаанд ариутгал хийлээ  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй