
Суугаа волейболын спортыг сурталчиан хөгжүүлэх зорилготой 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод амжилттай болж өндөрлөлөө.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд 15 багийн 100 гаруй тамирчин оролцсон байна. Суугаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагджээ. Тэмцээний эмэгтэй ангилалд тэргүүн байрыг Баянзүрх дүүргийн баг тамирчид хүртсэн бөгөөд багийн хоёр тамирчин “Оны шилдэг тамирчин”-аар тодорсон байна.
Баянзүрх дүүргийн баг тэргүүлэв | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.