
Шатрын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-д болж буй. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй багийн төрөлд их мастер Б.Гүндаваа, Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, Дэлхийн шатрын холбооны мастер С.Билгүүн, Р.Даваадэмбэрэл нар оролцсон.
Эмэгтэй багийн төрөлд олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Батчимэг, их мастер А.Энхтуул, Б.Амина нар оюун ухаанаа уралдуулсан юм.
Тэмцээнд эрэгтэй 22 баг есөн өрөг Швейцарь системээр, эмэгтэй 10 баг тойргийн системээр тус тус тоглосноос Монголын баг блицийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс А.Энхтуул классик болон блицийн төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн юм.
Манай шатарчид мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 2091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.