
Зөгнөлт кинонд гардаг ирээдүй хаяанд ирснийг нотлох нэгэн технологийг Данийн дизайнер Мортен Гроннинг зохион бүтээжээ. Түүний санаачилсан Хаппаратус гэх бээлий цемент, мод болон бусад төрлийн хатуу биетийг хурууныхаа өндгийг хүргээд л сийлбэрлэх, хүссэн хэлбэр дүрсэд оруулах боломжийг нээсэн байна. Хаппаратус бээлийн дэх хурууны өндөг тус бүрт байрлуулсан автомат чичиргэгчтэй зүлгүүрийн хавтан нь гарын хөдөлгөөний аясаар биетийг сийлж, хүссэн хэлбэрт оруулдаг байна. Данийн дизайнер чичиргэгч хавтангийн дээр дахин нэг хавтан нэмж суурилуулснаар биетийг хөдөлгөлгүй өндөр нарийвчлалтай сийлбэрлэх боломж бүрджээ.
Мөн сийлбэрлэж байгаа материалд хэдий хэмжээний даралт учруулахыг хэрэглэгч нарийн хянах боломжтой юм байна. Мортен Гроннинг өөрийнх нь зохион бүтээсэн энэ бээлий тун удахгүй уламжлалт багаж хэрэгслийн олонхыг орлож, хэрэглээнд өргөн ашиглагдана гэдэгт итгэлтэй байна. Үүнийг нотолж уран барималч, сийлбэрчин Дэвид Нийт, Хаппаратус бээлийгээр зөөлөн мод ашиглан шинэ бүтээлүүдээ урлажээ. Түүний танилцуулсан шинэ бүтээлийн цуглуулгын 95 хувийг өөр нэмэлт багаж хэрэгсэл ашиглалгүй, зөвхөн Хаппаратус бээлийн тусламжтайгаар сийлбэрлэсэн байна.
Энэ бээлий мод сийлбэрлэхэд хамгийн тохиромжтой ч, чулуу сийлбэрлэгчид Хаппаратусыг өндөр нарийвчлалтай сийлбэр урлахад тун тохиромжтой гэж мөн л шагшин магтаж байна. Мөн мэс засалчид ясны мэс ажилбарт, шүдний эмч нар шүд өрөмдөхөд Хаппаратусыг ашиглахаар сонирхож эхэлсэн мэдээ байна.
Сийлбэр бүтээгч гайхамшигт бээлий | ||
Үзсэн: 2868 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.