Шууд Chart

“The first “Last-Chance” тэмцээнд гадаадын 935 хүн ирнэ

2016-04-11 14:42:44

Олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн энэ сарын 22-24-нд “Буянт Ухаа” спортын цогцолборт болно.

Өнөөдрийн байдлаар дэлхийн таван тивийн 73 орны баг оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тодруулбал, ДБНХ-ноос 12  төлөөлөгч, багуудын 81 албаны төлөөлөгч, 473 бөх, 227 дасгалжуулагч, 56 олон улсын шүүгч, 63 эмч, илээч, хэвлэл мэдээллийн гурван ажилтан нийт 935 хүн ирэхээр болоод байна.

 “The first “Last-Chance” тэмцээний хөтөлбөрийг танилцуулъя.

Дөрөвдүгээр сарын 22, баасан гараг

9:00-15:00 Сонгомол барилдааны 59 кг, 66 кг, 75 кг, 85 кг, 98 кг, 130 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаан.

17:30-18:00 Нээлтийн ёслол

18:00-20:00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 23, бямба гараг

9:00-15:00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг, 69 кг, 75 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаанууд.

18:00-20:00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол.

Дөрөвдүгээр сарын 24, ням гараг

10:00-15:00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг-ын жингийн тойргийн болон дагах барилдаанууд

9:00-20:00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“The first “Last-Chance” тэмцээнд гадаадын 935 хүн ирнэ  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.186.xxx [49.0.186.xxx] 2016-04-11 15:29
Олимпод зодоглох гол бөхчүүдээ барилдуулах шаардлагагүй байх даа.

Бидэнтэй нэгдээрэй