Шууд Chart

Цусгүй, хөлсгүй тулаанчид 36 медаль хүртэв

2016-04-11 15:50:55

Өсвөрийн шатарчдын Азийн АШТ-ээс манайхан 36 медаль хүртлээ. Тус тэмцээнд манайхаас гадна Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ зэрэг 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчин оролцож байна.

Цусгүй, хөлсгүй тулаанчид түргэн (Блиц), түргэвчилсэн (Рапид), стандарт (Classic) ангиллаар өрсөлдөж байна.

Түргэвчилсэн тоглолтын тэмцээн өчигдөр болж 438 шатарчин швейцарь системээр долоон өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөж дүнгээ гаргахад зургаан орны тамирчин медаль хүртлээ.

Тодруулбал, Монгол есөн алт, таван мөнгө, долоон хүрэл.

Вьетнам хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл.

Энэтхэг нэг алт, таван мөнгө, хоёр хүрэл.

Казахстан нэг алт, нэг мөнгө.

Иран нэг алт.

Узбекистан хоёр мөнгө, нэг хүрэл.

Өсвөрийн шатарчдын Азийн АШТ анх удаа зургаа хүртэлх насны ангиллыг МШХ-ны саналаар оруулсан.

Монголын шатарчдаас:

Зургаа хүртэлх насны ангилалд Б.Амарбат алт, Б.Ерөөлтэй хүрэл медаль хүртлээ. Охидын ангиллын алтан медалийг Г.Энх-Уянга, мөнгийг М.Пагмадулам, хүрлийг Б.Хүслэн.

Найм хүртэлх насны ангилалд А.Очир-Эрдэнэ, Д.Өнөрзул нар мөнгө, А.Оюун-Эрдэнэ хүрэл.

Арав хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр, Д.Мөнхзул нар алт.

12 хүртэлх насны ангилалд Ц.Тэнгис мөнгө, Г.Амартүвшин, Э.Номин нар хүрэл.

14 хүртэлх насны ангилалд Ё.Эрдэмдалай, Т.Мөнхзул нар алт, С.Тамир хүрэл.

16 хүртэлх насны ангилалд Б.Гарьдмагнай алт, Б.Амина хүрэл.

18 хүртэлх насны ангилалд Э.Болдоо, Ү.Үүрийнтуяа нар алт, Б.Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.

Хоёр төрлийн дараах байдлаар:

Монгол Улс 13 алт, мөнгө, хүрлийг тус бүр ес. Харин дээрх медальтай нийт 36.

Энэтхэг таван алт, долоон мөнгө, зургаан хүрэл- нийт 18 медаль.

Вьетнам таван алт, дөрвөн мөнгө, таван хүрэл-нийт 14 медаль.

Узбекстан хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл-нийт зургаан медаль.

Казахстан хоёр алт, хоёр мөнгө-нийт дөрвөн медаль.

Иран нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл-нийт таван медаль.

Киргизстан нэг мөнгө  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цусгүй, хөлсгүй тулаанчид 36 медаль хүртэв  
Үзсэн: 821 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй