
Өнгөрсөн 7 хоногт Ховд аймгаас олдсон булш нь Монгол, бүр магадгүй Төв Азийн бүс нутгаас Түрэгийн үеийн булш бүрэн бүтэн байдлаараа олдсон анхны тохиолдол болохыг Сайбериан Таймс цахим хуудас онцолсон байна. Судлаачид булшин дахь эд өлгийн зүйлээс үзвэл язгууртан биш, жирийн ард гаралтай эмэгтэй хүний булш бололтой гэж эхний байдлаар дүгнэжээ.
Эсгийд ороосон занданшуулсан шарилын хамтаар эмээл, хазаар, шавар ваар, хул аяга, тэвш, төмөр данх, морь болон 4 өөр төрлийн дээл булшнаас олдсон байна. Үүнээс гадна дэр, хонины толгой, мөн хонины бүтэн нуруу, ямааны яс зэргийг хийсэн аяны эсгий цүнх, аяганы жижиг арьсан уут зэрэг булшнаас олдсон байна. Эдгээрт үндэслэн эртний түрэг хүмүүсийн зан заншил, итгэл үнэмшил, үхэгсдээ оршуулах зан үйлийн өвөрмөц онцлогийн талаар хүн төрөлхтний мэдлэгийг арвижуулах боломж бүрдэж байгааг Сайбериан Таймс уламжилжээ.
Эд өлгийн зүйлс дээр үндэслэн дүгнэвэл ойролцоогоор манай тооллын өмнөх 6 дугаар зууны үеийн булш байсан бололтой гэж эрдэмтэд урьдчилсан байдлаар таамаглаж байна. Булшийг нутгийн малчид анх илрүүлж, Ховдын музейн археологичдод мэдээлсэн байна.
Ховд аймгаас олдсон Түрэгийн үеийн булш дэлхий нийтийн анхаарлыг татаж байна | ||
Үзсэн: 1604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.